МУГТ Х.Эрдэнэт-Одод Гавъяат дасгалжуулагч цол хүртээхээр болжээ

2021-05-27 90 0

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргалаа.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ бямба гаригт зарим эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардулах бөгөөд шагнал хүртэгсдийн дунд Монгол Улсын Гавьяат тамирчин, жүдо бөхийн ОУХМ Хишигбатын Эрдэнэт-Од багтаж байна. Түүнд зарлигын дагуу Гавьяат дасгалжуулагч цол хүртээхээр болжээ.

ДАШТ-ий хүрэл медальт,  Азийн наадмын алт, хүрэл, ААШТ-ий хошой алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од 2008 онд зодог тайлж, дасгалжуулагчийн албанд шилжсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж, тамирчдаа тив, дэлхий, олимпын наадамд амжилттай бэлтгэн, оролцуулсан юм.

Дурьдахад, “Рио-2016” олимдын наадамд түүний дасгалжуулсан МУГТ Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ.

Холбоотой мэдээ