Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 45 цэг ажиллана

2021-06-04 99 0

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 4, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Зургаадугаар сарын 3-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1128, II тунд 15312, нийт 16440 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь буюу 953.764 нь I тунд, 81.5 хувь буюу 776.787 нь II тунд хамрагдаад байгаа аж.

Дашрамд, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэд байгаа тул иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;
  • Хүн хоорондын зай барих;
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;
  • Байнгын агааржуулалт хийх;
  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Холбоотой мэдээ