ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх санамж бичиг байгууллаа

2021-06-04 93 0
Монголын Залуучуудын Холбоонд Олон Улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэх, баталгаажуулах зорилгоор Монсертф  ХХК “Хэйд консалтинг менежмент  ХХК-тай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Тус үйл ажиллагааг төлөөлж МЗХ-ны Дэд Ерөнхийлөгч П.Анхбаяр, “Монсертф ХХК-г төлөөлж Ерөнхий захирал Г.Билгүүн, “Хэйд консалтинг менежмент ХХК-г төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Мандах нар харилцан байгуулж хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Санамж бичгийн хүрээнд ОУ-ын Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн баталгаажуулж цаашид хэвшүүлэн ажилласнаар байгууллагын үйл ажиллагаа хамт олонд олон талаар нөлөөлөх ач холбогдолтой. Тухайлбал Монголын залуучууд олон улсын чанар стандартын талаар мэдлэг ойлголтыг авч ур чадвараа ахиулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөв менежменттэй чадварлаг баг хамт олон бүрдэхийн зэрэгцээ үр ашиггүй цагийг бууруулж үйл ажиллагаа залуучуудын хөгжлийг тасралтгүй сайжруулах, суурь мэдлэгийг дээшлүүлэх олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй залуучууд болгоход бэлтгэх явдал юм. Мөн хамтын ажиллагааны эерэг хандлага бий болж, тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх чадвартай болж, удирдах, манлайлах, аливаа эрсдлээс урьдчилж сэргийлэх чөлөөтэй сэтгэлгээтэй залуучууд төрөх юм.

Холбоотой мэдээ