Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-06-07 61 0

Өнөөдөр Улаанбаатарт явуулын 12, суурин 41 цэгт 103 багийн 552 эмч, ажилтан ажиллаж, 13,115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

2021 оны Зургаадугаар сарын 06-ны өдрийн байдлаар буюу вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.3 хувь буюу 956465 нь I тунд, 84.2 хувь буюу 803160 нь II тунд хамрагдаад байна.

Дашрамд, дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад халдвар авсан иргэд байгаа тул иргэн та халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;
  • Хүн хоорондын зай барих;
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;
  • Байнгын агааржуулалт хийх;
  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.

Дархлаажуулалтын болон PCR цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

Холбоотой мэдээ