МЗХ орон нутаг дахь салбар нэгжүүдийг бэхжүүлнэ

2021-06-08 20 0

Монголын Залуучуудын Холбоо 9 дүүрэг 21 аймагт 1200 гаруй салбар, хороодтой ажилладаг. Өмнө МХЗЭ нэртэй байсан тус холбоо энэ жил 100 жилийнхээ ойг тэмдэглэж. МЗХ ойн ажлын хүрээнд орон нутаг дахь салбар хороодын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, аймаг, салбар бүрт ойг угтсан ажил өрнүүлж байгаа билээ. Ингээд МЗХ зүгээс орон нутагт болж буй онцлох үйл явдал, мэдээ мэдээллийг өнөөдрөөс хүргэж байна. Өнөөдрийн зочид Сүхбаатар аймгийн залуучууд…

Сүхбаатар аймгийн засаг даргын шийдвэрээр Монголд залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсан 100 жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоонд Жаргалан хотхонд 3 өрөө байрны түлхүүр гардууллаа.

Уг байр нь цаашид хүүхэд залуучуудын хүмүүжил, сургалт , боловсрол, хөгжлийн төв болон өргөжиж залуучууд та бүхэнд ямагт өндөр үүд хаалга нээлттэй хувь хүний хөгжлийн төв байх аж.

Нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс Сүхбаатар аймгийн засаг дарга Манлайбаатарын Идэрбат таньд болон танай удирдлагын баг хамт олонд үргэлж залуучуудаа дэмжиж байдагт тань талархсанаа илэрхийлье.

Холбоотой мэдээ