Гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэх төлөвтэй байна

2021-06-10 83 0

Монгол орны ихэнх гол мөрний Зургаадугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджын орчим буюу бага байх төлөвтэй байна.

Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Дэлгэрмөрөн Хангайн нурууны ар болон өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Түй, Богд, Заг, Байдраг, Онги зэрэг голын Зургаадугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 20-40 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтий нуруунаас эх авах Туул, Ерөө, Онон, Хэрлэн голын эх Их Хянганы нурууны Халх зэрэг голын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см ахиу бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний урслагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын сүүлийн арав хоногт түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэй байна.

Мөн агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан  хуурай  сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас сэрэмжилнэ үү.

Холбоотой мэдээ