Нийслэлийн иргэдийн 88 хувь нь дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагджээ

2021-06-14 38 0

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцинд 1434 хүн хамрагджээ.

Үүнээс нэгдүгээр тунг 154 хүн хийлгэсэн бол хоёрдугаар тунд 1280 хүн хамрагдсан байна.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.8 хувь буюу 961,247 нь вакцины нэгдүгээр тунг хийлгээд байгаа бол 87.8 хувь буюу 837,191 иргэн хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм.

Харин улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 18-аас дээш насны иргэдийн 91.5 хувь буюу 1,891,804 хүн нэгдүгээр тунд хамрагдсан бол 79.5 хувь буюу 1,642,691 хүн бүрэн тунгаа хийлгэжээ.

Холбоотой мэдээ