Энэтхэгийн хамгийн өнөр гэр бүлийн тэргүүн нас баржээ

2021-06-15 57 0

Энэтхэгийн хамгийн өнөр гэр бүлийн тэргүүн болох 76 настай Зиона Чана  зургадугаар сарын 13-ны өдөр 38 эхнэр, 89 хүүхэд, 36 ач, зээгээ орхиод  тэнгэрт хальжээ.

Түүний гэр бүлийн гишүүдийн тооны талаар зөрүүтэй мэдээллүүд байдаг хэдий ч дэлхийн хамгийн олон гишүүнтэй гэр бүлд тооцогддог байна.

Чана нь мормоны шашинтай төстэй олон эхнэр авдаг Чана Пол шашны урсгалын оюун санааны удирдагч байв. Зиона Чана чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчтэй байжээ.  Ням гарагийн орой түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар түүнийг нас барлаа гэж мэдэгдсэн байна.

Чана Пол шашны урсгалын 2000 гаруй гишүүн Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Мизорам мужийн нийслэл Айжал хотоос 55 км зайд орших Бактаунг Тлангнуам тосгонд амьдардаг байна.

Чанагийн гэр бүл 100 гаруй өрөөтэй дөрвөн давхар байшинд амьдардаг аж. Хэдийгээр том байшинтай ч гэр бүлийн гишүүн болгон тусдаа өрөөтэй болж чаддаггүй байна. Зиона Чана нь тавилгын үйлдвэр, гахайн фермтэй бөгөөд тосгоныхон нь түүнийг  оюун санааны зөвлөгчөөс гадна тэдний олонхыг ажилтай болгосон хүний ​​хувьд хүндэтгэдэг байжээ. Тус  тосгон нь хөрөнгө чинээгээрээ ойролцоох тосгодоос  эрс ялгардаг байна.

Эхнэр хүүхдүүд нь газар тариалан эрхэлдэг бол Зиона Чана амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл өглөөнөөс үдэш хүртэл ажилласаар иржээ. Учир нь Чан Полын урсгал  хөдөлмөр бол ​​шашны үүрэг хэмээн үздэг байна.

Энэ гэр бүл хатуу чанд сахилга баттай, өрхийн тэргүүнээ хүндэтгэдэг байжээ. Хэвлэл гарсан мэдээллээр өрхийн гишүүд нэг оройн хоолонд 30 тахиа, 60 кг төмс эсвэл 50 кг будаа иддэг аж.

Зиона Чана нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гардаг байсан бөгөөд түүний гэр нь жуулчдын сонирхлыг татдаг ажээ.  Энэтхэгийн өнцөг булан бүрээс болон гадаадаас ирсэн зочид энэ тосгонд нэмэлт орлого авчирдаг байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ