Файзер вакцины эхний тунг 299 жирэмсэн эх хийлгэжээ

2021-06-17 27 0

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод  явуулын 8, суурин 29 цэгт 53 багийн 306 эмч, ажилтан ажиллаж, 4337 иргэнийг дархлаажуулна.

Зургадугаар сарын 16-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1166, II тунд 2764, нийт 3930 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101 хувь буюу 964.585 нь I тунд, 89 хувь буюу 848325 нь II тунд хамрагдаад байна.

Мөн 299 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагджээ гэж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ