МЗХ-ны байнгын хороодтой танилцана уу

2021-06-22 279 0

Монголын Залуучуудын Холбоо \МЗХ\ байнгын хороодын ээлжит хурлаа зохион байгууллаа.

100 жилийн түүхтэй Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос сонирхол ажил мэргэжлээрээ нэгдсэн, тухайн салбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой залуучуудын бие даасан нэгдэл болох Залуучуудын байнгын хороодыг байгуулж эхэлсэн билээ.

Ийнхүү хүсэл сонирхлоороо нэгдсэн 16 байнгын хороод үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд энэ удаад

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын байнгын хороо

-Гадаад харилцааны байнгын хороо

-Санхүү, Эдийн засгийн байнгын хороо

-Эрүүл мэндийн байнгын хороо

-Соёлын байнгын хороодын улиран сонгогдсон дарга нарт ажилд нь амжилт хүсэн, хуваарьт уулзалтуудыг зохион байгуулж ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ