Ахуйн үйлчилгээний төвөөс Саппорогийн уулзвар хүртэл бүрэн тохижуулжээ

2021-06-25 33 0

Ахуйн үйлчилгээний төвийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх 15000 м.кв замын голын бульвар бүхэлдээ ногоон зүлэгтэй, бүрэн тохижилттой болжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас Энэбишийн өргөн чөлөө дагуу Өргөө кинотеатрын уулзвараас Ахуйн үйлчилгээний төвийн уулзвар хүртэлх 8429м2 талбай буюу 1 км үргэлжлэх замын гол булеварийг тохижуулах ажлыг дөрөвдүгээр сарын 11-ээс зургаадугаар сарын 11-ний өдөр хүртэлх хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Зүлэгжүүлэлт хийж, 1279ш ногоон шон суулгаж, 1918.5м тросс татаж, 2558ш гэрэл ойлгогч нааж, 184 саванд 920ш гоёлын мод тарьсан байна.

Хотын төвийн хүн амын нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй уг газарт жил бүр шугам сүлжээний ажил хийж, нөхөн сэргээлт хийлгүй орхигдуулж, ямар нэг арга хэмжээ авалгүй сул шороон хөрстэй байсаар ирсэн.

Энэ жил тус албанаас талбайг бүрэн зүлэгжүүлж доороо шугам сүлжээтэй хэсэгт зөөж тээвэрлэх боломжтой торхтой гоёлын торхтой мод мөн тарьсан байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Аюушийн өргөн чөлөө буюу Өргөө кинотеатрын уулзвараас баруун тийш Саппорогийн уулзвараас хүртэлх замын голын булеварьт 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьж, иргэдэд зориулсан 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага, сандал, хогийн сав хийж, 10 гаруй нэр төрлийн гоёлын мод тарьж, зүлэгжүүлэн арчилгааг тус компани хариуцан өдөр бүр хийж байна.

Холбоотой мэдээ