12-15 насны 3390 хүүхдийг дархлаажууллаа

2021-06-29 77 0

Нийслэлийн хэмжээнд зургаадугаар сарын 28-ны өдөр I тунд 5322, II тунд 1732, нийт 7054 иргэнийг дархлаажууллаа. Энэ өдөр:

  • 115 жирэмсэн эх,
  • 12-15 насны 3390
  • 16-17 насны 1008 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

Холбоотой мэдээ