МЗХ нийтлэлийн уралдаан зарлалаа

2021-06-30 6845 0

Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан сэтгүүлч, нийтлэлчдийн шилдэг бичлэг, нийтлэлийн “Миний мэдэх МЗХ-өчигдөр, өнөөдөр, маргааш” шилдэг нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Азийн анхны залуучуудын байгууллага 1921 онд Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр анх байгуулагдан Монголын хувьсгалт залуучуудын эвлэл \МХЗЭ\ нэртэйгээр 70 жил, Монголын Залуучуудын Холбоо \МЗХ\ хэмээн шинэчлэгдэн ажилласан түүхэн 100 жилийнхээ хугацаанд Монголын залуучуудыг түүчээлэн манлайж ирсэн билээ. Анх байгуулагдсанаас эхлээд нэгдэлжүүлэх хөдөлгөөн, атар газар эзэмших, Эрдэнэт, Дарханы их бүтээн байгуулалт Монголын шинэ үеийн түүхийн цаг үе болгонд манлайлж ирсэн байгууллагын хувьд бичих, дурсах зүйл их.

Энэ утгаараа энэхүү түүхт ойг угтуулан Монголын Залуучуудын холбооны түүхэн уламжлал, үнэт зүйлс болон цаашид хийж хэрэгжүүлэх ажил, алсын харааг тодорхойлоход санал болгохуйц санаа дэвшүүлсэн шилдэг нийтлэлийг шалгаруулах уралдаан зарлаж байгаа аж. Уралдаан 14 хоног үргэлжилж, 2021 оны долдугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл нийтлэлийг хүлээн авна.

Үүнд нийтлэл сонин сэтгүүлд нийтлэгдсэн бол цаасан хэлбэрээр, мэдээлллийн сайтад нийтлэгдсэн бол линк болон эх бичвэрийг бичигчийн товч танилцуулга, холбоо тогтоох хаягийн хамт mediamyf111@gmail.com цахим хаяг

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-42. Монголын Залуучуудын Холбооны төв байр шуудангийн хаягаар илгээх буюу Монголын Залуучуудын холбооны төв байранд өгөх боломжтой.

Нийтлэлд:

Монголын залуучуудын байгууллагын түүхэн бүтээн байгуулалт, үйл явцыг олон нийтэд танилцуулах,

-Залуучуудын байгууллага цаашид хэрхэн хөгжих, ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа талаар сэтгүүлч, нийтлэлч, олон нийтийн санаа бодлыг тусгасан байх бөгөөд бичлэгийн аль ч төрлөөр бичсэн болно. Тавигдаж буй ганцхан шалгуур нь бичлэг, нийтлэл нь сонин сэтгүүл болон мэдээллийн сайтад нийтлэгдсэн байх ёстой.

Шагналын тухайд

Шилдэг нийтлэл-1 000 000 төгрөг

Шилдэг нийтлэлийн тусгай шагнал-2 тус бүр 500 000

Шилдэг оролцогчдод  100 000-200 000 төгрөгийн үйлчилгээний эрх олгох юм байна. Асууж тодруулах зүйл байвал 77771313, 99049247 утсанд хандаарай.

Холбоотой мэдээ