Жолооч та торгуулиа чөлөөлүүлэх, эрхээ сэргээхийг хүсч байвал доорх зааврыг унш!

2021-07-06 41 0

Өршөөлийн тухай хуулиар 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн торгуулийнхаа 50 хувийг төлбөл үлдсэнийг нь чөлөөлөхөөр болжээ. Хуулийн төсөлд нэг удаа автозамын торгуулийг нэг удаа чөлөөлөхөөр тусгасан байсан хэдий ч батлахдаа дээрх өөрчлөлтийг оруулж, 50 хувийг төлсөн тохиолдолд нэг удаа өршөөлд хамруулахаар болсон байна.

Засгийн газраас зургаадугаар сарын 29-ний өдөр өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийг өнгөрсөн баасан гарагт хаалттайгаар хэлэлцэн баталсан. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад хуулийн төслийн зорилго оршиж байгааг төсөлд тайлбарлажээ.

Жолооны курсд заадаггүй 8 зүйл


Монгол улсад жилд дунджаар 40,000 орчим зам тээврийн осол бүртгэгдэж байна. Энэ бүхний шалтгаан нь юу вэ? Зам тээврийн ослын шалтгааны дийлэнхи нь бидний өдөр тутамдаа хийдэг жилийг зүйлийг орхигдуулснаас үүсдэг.

Та өөрийгөө хэр сайн жолооч гэж боддог вэ? гэж асуувал бүгд л хангалтай сайн гэж хариулах байх. Хэрэв үнэхээр тийм сайн юм бол яагаад Монгол улсад жилд дунджаар 40,000 орчим зам тээврийн осол бүртгэгдэж байна вэ? Бүх осол жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан байдаггүй. Гэхдээ олон жил жолоо барьсан туршлагатай жолооч нар ч алдах тохиолдол бишгүй л гардаг.


Сайн жолооч байхаас илүү өөрийн болон зам дээр байгаа бусад хүмүүсийн аюулгүй байдлын төлөө машинаа анхааралтай жолоодож сурах нь чухал. Иймд, илүү сайн жолооч болохыг хүсвэл туршлага хуримтлуулах мөн замын хөдөлгөөний тухай хуулиа дагаж мөрдөх хэрэгтэй. Тэгэхээр бид жолооны курсд заадаггүй боловч жолооч хүний заавал мэдэх ёстой хэдэн зүйлийг сануулъя.

1. Толио зөв тааруулсан эсэхээ шалгаарай

Мэдээж жолооны курст толиндоо харж анхааралтай явахыг заадаг боловч хэрхэн зөв тохируулах талаар тэр бүр заадаггүй. Хэрэв та толио зөв тааруулаагүй бол сохор цэг үүснэ. Сохор цэг гэдэг нь таны харж чадахгүй замын хөдөлгөөний хэсгийн хэлнэ. Толь таны машиныг биш зэргэлдээ эгнээг харуулах үүрэгтэй тул толио аль болох замын хөдөлгөөнийг харж болохоор тохируулаарай.

2. Дугуйгаа хаана байгааг мэдэрч сурах

Зогсоол дээр нүх таарахад нүхнээс гарахдаа колпакаа зурчихгүй юмсан гэж боддог л биздээ . Тэгэхээр дугуйгаа сайн мэдэрч сурахыг хүсвэл эзгүй зогсоол олоод хуванцар савыг гишгэж зам дээр тавиад дээгүүр нь баруун зүүн дугуйгаараа гарах дасгалыг хийгээд үзээрэй.

3. Шалбааг болон гол гаталсны дараа тоормосоо хатааж сурах

Хамгийн жижиг шалбаагыг ч гатлахдаа хурдаа сааруулах хэрэгтэй. Учир нь хурдтай ус туулах үед машины цахилгаан хөдөлгүүр лүү ус орж машин унтрах аюултай. Харин том шалбааг туулсан бол машинаа унтраалгүй явж тоормосоо хатаагаарай

4. Машин асахгүй байвал эхлээд холын гэрлийг асаа

Өвлийн улиралд эхний оролдлогоор машин асахгүй байх тохиолдол бишгүй л гардаг. Тэр үед та хүлээцтэй байж эхлээд машиныхаа холын гэрлийг асааж мотороо халаагаарай.

5. Шөнө машин барихдаа дунд толины байршлыг өөрчилж сурах

Ихэнх жолооч дунд толинд өдөр шөнийн тохиргоо байдгийг мэддэггүй. Хэрвээ та шөнө машин барьж явахдаа арын машины холын гэрэлд нүдээ сохолчихгүйг хүсвэл дунд толины доор байрлах хөшүүргийг татаж шөнийн горимд шилжүүлээрэй.

6. Гар тоормосыг өвөл хэрэглэхгүй байх

Гар тоормосыг өвөл хэрэглэвэл таны тоормосны резин хөлдөж барихгүй болдог тул аль болох өвлийн улиралд гар тоормосыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

7. Хэрэв зэргэлдээх эгнээний машин хурдаа хасаж байвал та ч бас хурдаа хас

Ихэнх тохиолдолд энэ үед зэргэлдээх эгнээний жолооч явган зорчигч эсвэл замаар өнгөрөх амьтанд зам тавьж өгч байдаг. Тийм учир та ч гэсэн хурдаа хасах хэрэгтэй. Учир нь зам тээврийн ослын шалтгааны ихэнх нь зэргэлдээх машины урдуур гарч буй явган зорчигч таны харах талбайд харагдаагүйтэй холбоотой гардаг тул та ч гэсэн хурдаа хасаж сураарай

8. Даатгал хийлгэ

Даатгал нь тээврийн хэрэгсэл болон албан журам гэсэн төрөл байдаг. Товчоор хэлбэл албан журмын даатгал нь таны бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг бол тээврийн хэрэгслийн даатгал нь таны машинд учирсан хохирлыг барагдуулдаг. Тээврийн хэрэгслийн даатгал нь зогсоолд байх үеийн эрсдэл, гуравдагч этгээдийн буруутай үйлдэл зэрэг олон төрлийн хамгаалалтуудыг өөртөө агуулдгаараа давуу талтай.

Холбоотой мэдээ