САЙН МЭДЭЭ: УНТЭ эмч, эмнэлгийн ажилчидынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүллээ

2021-07-07 173 0

Эрүүл мэндийн яамнаас 2020 онд эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэн хагас бие даасан байдлаар ажиллах боломжийг нээж өгсөн.

Ингэснээр эрүүл мэндийн байгууллага өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлж, эмчилгээ үйлчилгээгээ улам чанаржуулах, шинэ технологи нэвтрүүлэх улмаар эмч, ажилтныхаа цалин урамшууллыг ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлэх боломж бүрдсэн.

Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдалд шилжсэнээр 2021 оны эхний хагас жилд ашигтай ажиллаж, эмч, эмнэлгийн ажилчидынхаа цалинг 20 хувиар нэмэхээр шийдвэрлэлээ.

Цаашид УНТЭ нь санхүүгийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлж, ажилчидынхаа цалинг үе шаттайгаар нэмэх зорилт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ