СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 настай хүү голын усанд энджээ

2021-07-09 35 0

Өчигдөр Хэрлэн голд гурван хүүхэд тоглож байгаад нэг нь буюу 10 настай хүү живжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 09:32 цагт очиход Т /10 настай, эрэгтэй/ нь “Хэрлэн” голд живсэн тул осолдсон газраас зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоосон. Өнөөдөр /07.09/ үүрээр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

ИРГЭД ТА БҮХНИЙГ

  • Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА. 

Эх сурвалж: ОБЕГ

Холбоотой мэдээ