Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 18-30 насныхан их холбогджээ

2021-07-09 41 0

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 174 хэрэгт хяналт тавьж, 80 хэрэгт буюу 66.6 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.  Энэ төрлийн хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдогчдын

  • 2.2 хувь нь 17 хүртэл,
  • 67.4 хувь нь 18-30,
  • 30 хувь нь 31-44,
  • 3.4 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна.

Үүнээс 89.3 хувь нь эрэгтэй, 77.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байна.

Эх сурвалж: УПЕГ

Холбоотой мэдээ