Монголын Залуучуудын Холбоо байгууллагынхаа дансыг шилэн болгоно

2021-07-29 38 0

Монголын Залуучуудын Холбоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ой ирэх наймдугаар сарын 25-ны /2021.08.25/
өдөр тохиож байна. Тиймээс тус байгууллага түүхт ойгоо угтаж ОУ-ын байгууллагын менежмэнтийн
ISO:9001,2015 стандартыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд байгууллагынхаа дансыг шилэн болгох бөгөөд наймдугаар сард багатаан
санхүүгийн тайлангаа нийтэд танилцуулж нээлттэй болгоно гэлээ.
Мөн ОУ-ын ERNST $ YOUNG аудитын байгууллагыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд МЗХ-нд аудит хийж өгөх
хүсэлт тавьжээ.
Энэ талаар тус байгууллагаас “Бид 100 жилийн ойгоо элдэв асуудалгүйгээр сэтгэл дүүрэн тэмдэглэхийг зорьж
байна. МЗХ-той холбогдолтой санхүүгийн болоод бусад асуудалтай албан байгууллага, хувь хүмүүсийг
88909250, 88717097 утсаар холбогдох болон ажлын цагаар МЗХ-ны төв байрны 201 тоотод хүрэлцэн ирж уулзахыг урьж байна.” хэмээн өөрсдийн хуудастаа мэдэгджээ.

Холбоотой мэдээ