Автомашинаараа хүн мөргөөд зугтсан этгээдийг саатуулан шалгаж байна

2021-08-02 71 0

Автомашинаар нэгнээ мөргөж, хүнд гэмтээсэн осол Дорнод аймагт гарав.

Тодруулбал тус аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03 цагийн орчимд 19 настай эрэгтэй /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ Д нь Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ иргэн 18 настай эрэгтэй С-г мөргөж  биед нь гэмтэл учруулжээ.

Улмаар хэргийн газраас зугтсан байсныг цагдаагийн алба хаагчид олж илрүүлэн Дорнод аймаг дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хохирогч С, ГССҮТ-д хэвтэн эмжлүүлж байгаа гэж Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

Холбоотой мэдээ