Машины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан хоёр хүн нас баржээ

2021-08-03 46 0

Машины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан хоёр хүн нас баржээ

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 86 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ “Приус 20” загварын суудлын автомашин нь авто замын хажуу руу онхолджээ.

Хоёр хүн автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид өчигдөр 09:59 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 43 км зам туулан, мөн өдрийн 10:38 цагт очиход Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан /39 настай, эрэгтэй/ “Волво” загварын том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж, чиргүүлээрээ цохисон байжээ.

Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн З-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ авто замын хажуу руу онхолдож, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны харьяат иргэн Б /46 настай, эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Ц /75 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.

Хан-Уул дүүргийн 3 хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/, Баянзүрх дүүргийн 4 хорооны харьяат иргэн З нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, иргэн Б-ыг ГССҮТ-ийн хүлээн авахын их эмчид хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой зорчино уу.

Холбоотой мэдээ