Сансарын туннелийн түшиц ханыг сэргээн засварлав

2021-08-03 79 0

Сансарын туннелийн түшиц ханыг сэргээн засварлав

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, Хот тохижилтын газрын санхүүжилтээр хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг сайжруулах ажлыг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Сансарын туннелийн урсгал засвар, түшиц ханыг засаж, нөхөн сэргээн, хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

Бороо, цасанд гандан, хуучирч муудсан  ханын будгийг сэргээх ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу зургадугаар сарын 18-наас долдугаар сарын 18-ны хооронд хийжээ.

Нийт 2210 ам метр ханын хуучирсан будгийг хуулан, хусаж, шинээр замаск татлаа гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ