Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2021-08-05 85 0

Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Соёот” гэдэг газарт энэ сарын 4-ны өдрийн 16:22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс Онцгой байдлын албанд 14:30 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Холбоотой мэдээ