АЧИ: Улаанбаатарын агаар бага бохирдолтой байна

2021-08-05 58 0

Сибирьт гарсан түймрийн утаа манай орны хойд хэсгийг бүрхэж, Улаанбаатар хотод орж ирсэн тухай Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

Наймдугаар сарын 4-ны өдрийн 20:30 цагийн байдлаар Баруун дөрвөн зам орчимд агаарын чанар 169 гэсэн үзүүлэлтийг зааж байгаа бол Нэгдүгээр хороолол орчимд энэ үзүүлэлт 148 байна. Харин Амгалан, Нисэх орчимд хэвийн үзүүлэлт заажээ. Түймрийн утаа өтгөрөн орж ирж буйтай холбоотойгоор агаарын чанарын үзүүлэлт өссөөр байна.

Агаарын чанарын албанаас нийт 12 байршилд АЧИ-г хэмждэг бөгөөд

  • Толгойт
  • МҮОНРТ
  • Мишээл экспо
  • Бөхийн өргөө
  • Монгол газар
  • Ургах наран
  • Баянхошуу
  • 100 айл орчимд агаарын чанар 105-146 гэсэн үзүүлэлттэй байгааг agaar.mn мэдээлжээ.

Агаарын чанарын индекс 301-400 зааж байгаа үед их бохирдолтой байна гэж үздэг бөгөөд зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэйг зөвлөдөг байна.

Холбоотой мэдээ