265 кг-ыг өргөж олимп, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

2021-08-05 124 0

265 кг-ыг өргөж олимп, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн +109 кг жингийн тэмцээн өчигдөр болж Гүржийн тамирчин Лаша Талахазе олимп, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Тэрээр огцом өргөлтөөр 223, түлхэлтээр 265 кг-ыг өргөхдөө тус бүрт нь дээд амжилт тогтоож нийлбэр дүн 488 кг-аар олимпын аварга боллоо.

Мөнгөн медаль хүртсэн тамирчны нийлбэр дүн түүнийхээс 47 кг-аар бага байсан бөгөөд Лаша нэг ч оролдлогоо алдалгүй зургаан удаа зургаан өөр жинг өргөсөн юм.

Риогийн олимпод 473 кг-ыг өргөсөн амжилтаар алтан медаль авч байсан 27 настай Гүрж залуу огцомд 208, 215, 223, түлхэлтэд 245, 255, 265 кг-ыг алдалгүй өргөж хошой аварга болсон.

2015 оноос хойш оролцсон тэмцээн бүрдээ түрүүлсэн Лаша багаасаа энэ спортоор хичээллэсэн бөгөөд чөлөөт цагаараа ном унших дуртай аж.

Холбоотой мэдээ