Дуучин Рианна албан ёсоор тэрбумтан боллоо

2021-08-05 90 0

Дуучин Рианна албан ёсоор тэрбумтан боллоо

Дуучин Рианна тэрбумтны клубт албан ёсоор орлоо гэж Forbes лхагва гаригт мэдээлжээ.

Поп од, бизнесийн магнат, Fenty загварын байшин, нүүр будалтын чиглэлийн Fenty Beauty-ийг үүсгэн байгуулагч тэрээр сүүлийн үеийн байдлаар 1.7 тэрбум долларын хөрөнгөтэй бөгөөд энэ нь түүнийг дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучин бөгөөд дэлхийд хоёрт эрэмбэлэгдэх эмэгтэй энтертайнэр болголоо.

Опра Уинфри бол дэлхийн хамгийн баян эмэгтэй энтертайнэр юм.

Дуучин Рианна энэхүү хөрөнгийн 1.4 тэрбум долларыг зөвхөн 50 хувийг нь эзэмшдэг Fenty Beauty компаниас олсон байна. Түүний нийт хөрөнгийн ихэнх хэсэг буюу ойролцоогоор 270 сая доллар нь түүний хөгжим, жүжигчний карьераас үүдэлтэй борлуулалтаас гадна Savage x Fenty дотуур хувцасны салбар дахь хувьцааныхаа орлого аж.

Forbes сэтгүүл Fenty Beauty-ийн амжилтыг үүсгэн байгуулагчийн алдар нэр дээр суурилаад зогсоогүй өнгөт арьстай эмэгтэйчүүдэд зориулсан 50 өөр арьсны өнгөнөөс бүрдсэн өвөрмөц олон төрлийн бүтээгдэхүүний төрлөөс нь болсон гэдэг. Энэхүү компани Францын тансаг зэрэглэлийн конгломерат LVMH-тэй 50-50 хувиар хамтардаг аж. Үүнд LVMH-ийн далбаан дор нүүр будалтын худалдаа эрхэлдэг Sephora компани мөн багтдаг.

Fenty Beauty нь зах зээлд нэвтэрсэн 2018 оны эхэн үедээ 550 сая долларын орлого олж, Кайли Женнерийн Кайли Косметикс, Ким Кардашьян Уэстийн KKW зэрэг бусад алдартнуудыг ардаа орхисон гэсэн мэдээлэл бий. Гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт цар тахлын үеэр доод хэмжээндээ тулсан байсан ч одоо буцаж аажмаар сэргэж байгаа бөгөөд ирэх онд нэмэгдэх төлөвтэй байна.

А.Долгор

www.rollingstone.com

Холбоотой мэдээ