Сибирийн түймрийн утааны улмаас тоосонцор эрс нэмэгджээ

2021-08-06 130 0

Сибирийн түймрийн утааны улмаас тоосонцор эрс нэмэгджээ

Сибирийн түймрийн утаа агаарын чанарт хэрхэн нөлөөлсөн тухай ЦУОШГ-аас мэдээлэв.

Оросын холбооны улсад гарсан ой хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгаар утаан хөшиг энэ сарын 4-нд тогтсон. Мөн агаарын чанар муудах нөхцөл үүссэн байна. Улаанбаатар хотод байрлах агаарын чанарын хяналтын харуулуудын дүнгээс харахад агаар дахь тоосонцрын дундаж агууламж энэ сарын 4-нд 15 цагаас эхлэн эрс нэмэгдэж PM10 тоосонцрын нэг цагийн дундаж агууламж 168мкг/м3, PM2.5 тоосонцрын нэг цагийн дундаж агууламж 103мкг/м3 хүрсэн байна.

Агаарын чанарын харуулуудын хэмжилтээр PM2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж 4-ний өдөр 38-69 мкг/м3 байсан нь өмнөх өдрөөс 4-10 дахин их байв. Хайлааст, I хороолол, Таван буудал, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын стандартад заасан хүлцэх агууламжаас 1-1.4 дахин давсан үзүүлэлттэй байна.

 

Холбоотой мэдээ