Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-08-06 145 0

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7855 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Наймдугаар сарын 5-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2187, II тунд 856, нийт 3043 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1088671 иргэн I тунд, 990762 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 2091 жирэмсэн эх, 12-15 насны 32.140, 16-17 насны 16697 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.

Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.

Үүнд:

  • Амны хаалтаа тогтмол зүүх;
  • Хүн хоорондын зай барих;
  • Гар угаах, халвдаргүйжүүлэх;
  • Байнгын агааржуулалт хийх;
  • Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Холбоотой мэдээ