Өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй 4 настнуудыг цэцэрлэг хамруулахгүй

2021-08-10 87 0

Өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй 4 настнуудыг цэцэрлэг хамруулахгүй

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэг, сургуулийг үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх, хүүхдүүдийн бүртгэлийн талаар танилцууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд 5:9 хөтөлбөрөөр хичээллэнэ. Тодруулбал, тав хоног танхимд, дараагийн долоо хоногт цахимаар суралцах юм.

Харин цэцэрлэгийн хувьд 2, 3 настай хүүхдийг одоогоор авахгүйгээр шийдвэрлэсэн. Цаашид халдварын нөхцөл байдал болон вакцинд хамрагдсан байдлаас хамаарч дараагийн шийдвэрийг гаргах юм.

Харин 4, 5 настай хүүхдийг цэцэрлэгт авна. Ингэхдээ 5 настай хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьж байгаа бол 4 настай ч өмнө нь цэцэрлэгт яваагүй хүүхдийг энэ удаад цэцэрлэгт хүлээж авахгүй байх чиглэл барьж байгаа ажээ.

Холбоотой мэдээ