Хуулийн төслийг хэлэлцэнэ

2021-08-10 123 0

Хуулийн төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд болох хэлэлцүүлэг танхим болон цахим хэлбэрээр явагдана.

Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг долдугаар сард байгуулсан юм.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Анужин, Э.Бат-Амгалан, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар ажиллаж байна.

Нийтийн мэдээллийн тухай (http://forum.parliament.mn/projects/11114), Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай (http://forum.parliament.mn/projects/11113) хуулийн төсөлтэй тус тусын холбоосоор танилцана уу.

Эх сурвалж: parliament.mn

Холбоотой мэдээ