212 грамм жинтэй төрсөн хүүхэд жилийн дараа эмнэлгээс гарчээ

2021-08-11 96 0

212 грамм жинтэй төрсөн хүүхэд жилийн дараа эмнэлгээс гарчээ

Төрөхдөө 212 грамм жинтэй байсан Күек Юү Шуан хүү жилийн турш эмчилгээ хийлгэсний эцэст эмнэлгээс гарчээ.

Хүү 2020 оны зургаадугаар сард Сингапур улсад дөрвөн сартай дутуу төрсөн бөгөөд гайхалтай тохиолдлоор амьд үлджээ.

Харин өнөөдөр 6.3 кг эрүүл жинтэй болоод эмнэлгээс гарсан байна. Түүнийг эсэн мэнд төрсөн хамгийн хөнгөн жинтэй хүүхэд хэмээн үздэг.

Үүнээс өмнө 2016 онд Герман улсад 230 грамм, 2018 онд АНУ-д 245 грамм жинтэй хүүхэд төрж байжээ.

Күек Юү Шуаны ээж жирэмсний 25 долоо хоногтой байхдаа кесар хагалгаагаар төрөх шаардлагатай болсон бөгөөд Сингапурын Үндэсний их сургуулийн эмнэлэгт амаржжээ.

Хүүхэд 40 долоо хоногийн турш эхийнхээ хэвлийд тээгдсэнийхээ дараа ихэвчлэн 2.7-4.5 кг жинтэй төрдөг билээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ