Зүүн дөрвөн замын уулзварыг өнөөдрөөс түр хаалаа Tweet

2021-08-12 152 0

Зүүн дөрвөн замын уулзварыг өнөөдрөөс түр хаалаа

Зам засвар, хучилтын ажилтай холбоотойгоор Зүүн 4 замын уулзварыг өнөөдрөөс /08.12/ эхлэн дөрвөн хоногийн хугацаатай түр хаалаа.

Засварын ажлаар авто замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэн, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх аж.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл Зүүн дөрвөн замын уулзварын хөдөлгөөнийг  хязгаарлан, засвар шинэчлэлтийн ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Холбоотой мэдээ