МЗХ Монгол банканд залуучуудад санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр танилцууллаа

2021-08-12 309 0

МЗХ Монгол банканд залуучуудад санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр танилцууллаа

Монголын Залуучуудын Холбооны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, Удирдлага, хамтын ажиллагааны дарга Ц.Буджав, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу эдийн засагчдын клуб”-ын тэргүүн Ү.Батмагнай нар “НЭГ АЛХАМ” залуучуудад санхүүгийн бололвсрол олгох төсөл хөтөлбөрөө Монгол банкны ОНСБТ-ийн захирал Б.Одонтунгалаг, ОНСБТ-ийн эдийн засагч Д.Баттуул нарт   танилцууллаа. Тус хөтөлбөр нь Монгол улсын залуучуудын санхүүгийн боловсролыг хамгийн боломжит үр ашигт аргуудаар дамжуулан дээшлүүлэх. санхүүгийн шийдвэр гаргах, удирдах чадварыг дээшлүүлэх,  залуучуудыг санхүүгийн залилангаас өөрийгөө хамгаалах чадвартай болгох, залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг санаачлаад байна. Хөтөлбөрийг танилцуулагч “Залуу эдийн засагчдийн клуб”-ын тэргүүн Ү.Батмагнай онцлохдоо үйл ажиллагааны хэрэгжилтийг цар хүрээг нэмэгдүүлж залуучуудын санхүүгийн боловсролын түвшингээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэж санхүүгийн эрх чөлөөтэй ард иргэдтэй улс болоход нэг алхмаар урагшилна гэв. Мөн төслийн хамрах хүрээнд оюутан залуучууд, хугацаат цэргийн албан хаагч, хорих ангийн хүмүүжигч нарт чиглэсэн тусгай хөтөлбөр багтсан нь анхаарал татаж байлаа. Монгол банкны зүгээс төсөл, хөтөлбөртэй илүү нарийвчлан танилцаж, хамтын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ