Монголын залуучуудын холбоо шилдэг 100 байгууллага шалгаруулна

2021-08-12 151 0

Монголын залуучуудын холбоо шилдэг 100 байгууллага шалгаруулна

Монголын төдийгүй Азийн залуучуудын ууган байгууллага Монголын Залуучуудын Холбоо түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна. 100 жилийн ойгоо угтаж Шилдэг-100 залуу”, “Шилдэг 100 байгууллага”-ыг шалгаруулах юм. Нийгэм улс төр, эдийн засаг бизнес гээд өнөө цагийн шилдэг залуусыг салбар бүрээс алдаршуулан тодруулж эх орон улс нийгмийнхээ хөгжил дэвшлийн түүчээ болон алхах залуустаа урам зориг хайрлан алдаршуулж энэ цагийн түүхэнд нэрийг нь мөнхлөн үлдээх зорилго тавьж байна.
МЗХ нь “Next stop” наадмыг тогтмол зохион байгуулж шинийг санаачлагч ирээдүйн өнгийг тодорхойлогч шилдэг залуусаа дэмжин урамшуулж олон шилдэг залуу удирдагчийг төрүүлэн гаргасан билээ. 2020 оны “Next stop” наадмаас эхлэн “Шилдэг байгууллага” шалгаруулж ирсэн. Тэгвэл энэ удаа 100 шилдэг байгууллага шалгаруулах санал асуулгыг улс орон даяар явуулах юм. Залуучуудад ээлтэй, залуусын ажил хөдөлмөр, урам зоригийг дэмжин ажилладаг энэ цагийн шилдэг 100 байгууллагыг шалгаруулах юм. Монголын залуучуудын холбооны 100 жилийн түүхийг хамтдаа бичилцэх шилдэг 100 залуу, шилдэг 100 байгууллага тун удахгүй тодорч түүхэнд бичигдэнэ. Түүний нэг нь таны байгууллага ч байж мэднэ, түүхэнд бичигдэх цаг ойрхон байна.
Шилдэгээр нэрлэгдсэн байгууллагыг олон нийтэд сурталчлан таниулах, 100 шилдэг байгууллагын ном, сэтгүүлд мөнхлөн тусгай нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж энэ цагийн түүхэнд мөнхлөн үлдээх ажлыг зохион байгуулах гэж байна.
Таны байгууллага шилдэг нь бол эсвэл шилдэг байгууллагыг мэддэг бол нэрийг нь дэвшүүлж санал асуулгад оролцоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг 8009-0000, 8825-8572 утсаар болон МЗХ-ны 203 тоотоос лавлаарай.

Холбоотой мэдээ