“Ажилтай иргэн-Орлоготой өрх” өдөрлөг боллоо

2021-08-13 290 0

“Ажилтай иргэн-Орлоготой өрх” өдөрлөг боллоо

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв, “Ажилтай иргэн- Орлоготой өрх” аяны хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 18-55 насны иргэдийг ажилд бүртгэж, зуучлах өдөрлөг зохион байгууллаа. Мөн өдөрлөгийн үеэр Засгийн газрын дэмжлэгтэйгээр Атрын аяныг сэргээх зажлын хүрээнд МЗХ, ЗХЗТ-өөс нэгдэж үндэсний хэмжээнд хэрэгжих “Yes Алтан намар” төслийн нээлт болон танилцуулгыг албан ёсоор хийв.
МЗХ-ны Ерөнхийлөгч Э.Гэрэлт-Од өдөрлөгийг нээж, үг хэлэхдээ “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж маань Монгол Улсын зах зээлд томоохон шинэчлэл хийх цахим төсөл дээр ажиллаж байгаа юм. Энэхүү цахим систем дээр ажил хайгч болоод ажил олгогчдын цагаан болон хар жагсаалтыг хөтөлнө. Өмнө бид Монгол банкны хар жагсаалтыг халъя гэсэн санаачилга гарган 71000 мянган иргэнийг хар жагсаалтаас гаргасан. Үүн шиг хар жагсаалт биш. Залуучууд ажлаас гараад дараагийн ажилд очиход тухайн хүний мэдээллээр хайхад өмнөх ажлын түүх, шалтгаан гарч ирнэ. Сайн түүх бол сайн, муу түүх бол муугаар. Мөн ажил хайгчид ажил олгогчдын талаар харж болно.” гэсэн сонирхолтой мэдээллийг дамжууллаа. Мөн “Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв”-ийн захирал Т.Энхмөрөн залуучуудыг “Алтан намар” аянд оролцохыг уриалаад их дээд сургуулиудтай хамтран оюутнууддаа олон боломж бий болгохоор ажиллаж байгаагаа хэллээ. Үүнд хөдөлмөрийн аянд оролцсоноор сургалтын төлбөрөөс 100 хувь, 80 хувь, 50 хувь чөлөөлөх боломжийг бүрдүүлж байгаа аж.
Энэхүү өдөрлөгт ажил олгогч буй байгууллагуудыг мөн бүс бүсээр хувааж, халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд баримтлан оролцууллаа.
-“Free Zone”–нд залуучуудын брендүүдийг нэгтгэсэн гар урлалын үзэсгэлэн худалдаа,
-“Work Zone”-нд Залуучуудын хөдөлмөрийн Төв бирж, ажил олгогч байгууллагуудын нээлттэй ажлын байранд бүртгэл үйлчилгээ үзүүлэх, ажилд хэрхэн сонгон шалгаруулах талаар зөвлөгөө өгөх, Интершип хөтөлбөр, шууд ажлын ярилцлага тус тус хийсэн бол
-“Edu Zone”-нд залуучуудын хөгжлийн талаар сургалт зөвлөгөө, сэтгэлзүйн, хуулийн зөвлөгөө, хөдөлмөрт хандах манлайллын лекц өрнөсөн юм.

Холбоотой мэдээ