Цэцэрлэгийн сургалтыг дараах тохиолдолд зайн хэлбэрт шилжүүлнэ

2021-08-17 90 0

Цэцэрлэгийн сургалтыг дараах тохиолдолд зайн хэлбэрт шилжүүлнэ

Хичээлийн шинэ жил хоёр долоо хоногийн дараа танхимаар эхлэх гэж байна. Харин цэцэрлэгийн сургалтыг дараах тохиолдолд зайн сургалт руу шилжинэ  хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

  • Нэг ангид  нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ
  • Тухайн давхарт 3 бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч корпус болон давхраар хэсэгчлэн хаана
  • Өөр хоорондоо хамааралгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ.

4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн 9 дүгээр сарын 1-ээс танхимын сургалтад хамруулна.  Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэнэ. Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжид гурван сар хэрэглэх байдлаар бэлтгүүлнэ. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна. Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болно.
2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргаж ажиллах болно.

Эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал бөгөөд дараах дэглэмийг мөрдөхийг зөвлөж байна.

  • Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/
  • Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
  • Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
  • Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
  • Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
  • Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллах

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ