ЛЮКСЕМБУРГИЙН НҮҮДЛИЙН ХОЛБОО, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА

2021-08-18 209 0
ЛЮКСЕМБУРГИЙН НҮҮДЛИЙН ХОЛБОО, МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙГ БАЙГУУЛЛАА
Люксембургийн нүүдлийн холбооны ерөнхийлөгч Г. Мэтью Шилт-Стоос, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Төрсүлд нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичиг нь Европын орнуудад монголын өв соёл, урлаг, үндэсний хөөмийг түгээн дэлгэрүүлэх тухай, Люксембургийн Нүүдлийн Холбооны үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооны зүгээс дэмжиж ажиллах талаар тус тус үндэслэн байгуулсан болно.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Европт төдийлөн танигдаагүй нүүдэлчдийн уламжлалт тоглоом наадгай, урлаг, байт харваа, үндэсний бөхийг сурталчлах үйл ажиллагааг дэмжих, Люксембург болон Монгол хоёр орны найрамдал цэцэглэн хөгжүүлэхэд үйл ажиллагаанд гар бие оролцох, энэхүү үйл ажиллагаанаас үүдэн хөгжиж болохуйц аялал жуулчлал, эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд талууд ил тод, нээлттэй байдлыг зарчим болгож харилцан итгэлцэл, найрсаг харилцаан дор тогтвортой хамтран ажиллах байна. Мөн Люксембургийн Нүүдлийн Холбооны Ерөнхийлөгч Г. Мэтью Шилт- Стоос Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойд зориулан мэндчилгээ хүргэлээ.

Холбоотой мэдээ