Голын үерээс иргэдийг аюулгүй гарган авчээ

2021-08-19 64 0

Голын үерээс иргэдийг аюулгүй гарган авчээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын цагдаагийн алба хаагчид үерийн усанд боогдсон иргэдийг аварчээ.

Бүрэнтогтох сумын Их-Уул баг Цахир гэх газарт голын ойролцоо нутаглаж байсан дөрвөн айл үерийн усанд автсан дуудлага мэдээллээр тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар түргэн шуурхай ажиллаж 0-11 насны 4 хүүхэд, 22-33 насны хоёр эмэгтэйг үерийн уснаас аюулгүй гарган авч ажиллажээ.

Эх сурвалж: Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар

Холбоотой мэдээ