Залуучуудын байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний сурын харваа болж байна

2021-08-21 138 0

Залуучуудын байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний сурын харваа болж байна

Ардын Хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийг тохиолдуулан “Үндэсний сурын аварга шалгаруулах харваа” өнөөдөр Хүй долоо худагт эхэллээ. Монголын Залуучуудын Холбоо Монголын Үндэсний харваачдын холбоотой хамтран зохион байгуулж буй наадам хоёр өдөр үргэлжилнэ. Уг наадмыг УОК, НОК-ын “Тусгай хариуцлагын гэрээ”-ны дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин үзэгчгүйгээр хийж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1,2,3-р хэлтсийн цагдаагийн бие бүрэлдэхүүн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Сур харвааны наадамд Монгол орны өнцөг булан бүрээс цугласан 780 эрхий мэргэн харваачид цэц, мэргэнээ сорьж байна. Харвааны нээлтийн үйл ажиллагаанд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Төрсүлд, Монголын Үндэсний харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Нямбаяр нар оролцож байна. Мөн нээлтийн үеэр харваачдыг МЗХ-ны шагналаар шагнасан бөгөөд сурын спортын мастерууд шинээр тодорсон үйл явдал боллоо. Наадам маргааш буюу наймдугаар сарын 22-нд Хүй долоо худагт үргэлжилж, аваргуудаа тодруулна.

Холбоотой мэдээ