Сэтгэл гутралд автсан байж болзошгүй иргэн өндрөөс үсэрчээ

2021-08-24 40 0

Сэтгэл гутралд автсан байж болзошгүй иргэн өндрөөс үсэрчээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2021.08.23/ 15.28 цагт өндрөөс хүн уналаа гэх дуудлага мэдээллийг иргэнээс ирүүлжээ. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БГД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын урд 27 настай А гэгч унаж амь насаа алдсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Амь хохирогч согтуурсан, мансуурсан эсхүл эрүүл байсан эсэхийг задлан шинжилгээгээр тодорхойлно. Урьдчилсан байдлаар сэтгэл гутралтай байсан нь тогтоогдсон. Гэхдээ үүнийг амиа хорлох эцсийн шалтгаан байсан гэж ойлгож болохгүй” гэв.

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Холбоотой мэдээ