“Yes” алтан намар аяны эхний ээлж замдаа гарлаа

2021-08-25 33 0

“Yes” алтан намар аяны эхний ээлж замдаа гарлаа

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулж буй “Yes” алтан намар аяны эхний ээлж өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумыг зорьлоо. Энэ өдөр Монголд Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Монгол Залуучуудын холбоо 2013 оноос “”Намрын ажил” төслийг хэрэгжлүүлж эхэлсэн. Энэ хугацаанд 1000 гаруй оюутан залуус хамрагджээ. Цар тахлын улмаас сүүлийн 2 жил зогссон ч энэ жил тариаланчдыг хүн, хүчний нөөцөөр дэмжих, оюутан залууст түр ажлын байр бий болгох зорилгоор дахин хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийг үндэсний хэмжээнд таван аймагт хэрэгжүүлнэ. Уг аяны ач холбогдол нь залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, манлайлал, хувь хүний олон талын чадвар эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг залуучуудад олгож байна. Нөгөөтэйгүүр тариаланч түмнийхээ эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, эх орныхоо хөрсөнд ургасан эрүүл хүнсийг дэмжин, намрын ажлын дурсамж түүхийг бүтээх юм. Ингээд удахгүй намрын өрнүүн их ажил эхлэх гэж байна. Оюутан залуус та бүхэн бидэнд хандаж, ажил орлоготой болохын хажуугаар мардагдашгүй намрын дурсамжийг бүтээгээрэй.

Холбоотой мэдээ