Орь залуу нас, оюутан ахуй үеэ эргэн дурсана

2021-08-31 51 0
Орь залуу нас, оюутан ахуй үеэ эргэн дурсана
Монголын спорт аялалын холбоо, МЗХ-ны Хөдөлмөрийн төв биржийн ургац хураалтын аяны ажлын албатай хүн хүчээр дэмжин хамтарч ажиллахаар боллоо. МЗХ-ны 100 жилийн ойг тохиолдуулан Орь залуу нас, оюутан ахуй үеэ эргэн дурсаж, хэрэгцээтэй үед эх орондоо бага ч гэсэн тус дэм болох зорилгоор 10-14 хоног тус холбооны 55-65 насны 30 гаруй ахмад үр тарианы хураалтын ажилд туслах хүсэлтээ илэрхийлсэн юм. МЗХ, ЗХТБирж халуун дотноор хүлээн авч, хамтарч ажиллах болсондоо таатай байна.
Мөн бидний ажилд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллахыг хүссэн хувь хүн, албан байгууллагууд холбогдоорой. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ