Хоёр багш ковидын улмаас өөд болсны дараа Техасын сургуулиудыг хаалаа

2021-09-02 43 0

Хоёр багш ковидын улмаас өөд болсны дараа Техасын сургуулиудыг хаалаа

Техас мужийн нэгэн дунд сургуулийн хоёр багш коронавируст халдварын улмаас долоо хоногийн зайтай өөд болсон учир таван сургуулийг  түр хааж, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлжээ.

Удирдлагууд нь “Сургуулиудыг түр хааснаар халдвар авсан бусад сурагч, хүмүүсийн шинж тэмдэг илэрч, тусгаарлалтад орж, эдгэрэх болно гэж найдаж байна. Энэ хугацаанд мөн сургуулийн орчныг ариутгах юм” хэмээжээ.

Тэдгээр багш нар вакцин хийлгэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Коннолли ахлах сургуулийн 7-р ангийн нийгмийн ухааны багш 59 настай Дэвид МакКормик халдварт өвчний улмаас нас барснаас хэд хоногийн дараа 6-р ангийн нийгмийн ухааны багш, 41 настай Наталья Чанслер багш мөн өөд болсон хэмээн сургуулийн ахлах туслах Жилл Боттелберг хэлэв.

Тэдгээр багш нар вакцин хийлгэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хичээл эхэлснээс хойш буюу 8-р сарын 18-наас тэдний сургуульд 51 тохиолдол бүртгэгджээ. Сургуулийн туслах менежер Боттелберг хэлэхдээ сүүлийн хэдэн хоногт илүү олон тохиолдол батлагдсан гээд “Хоёр нас баралтын хооронд ямар ч хамаарал байгаагүй. Учир нь тэд нэг хичээлийн хүрээнд багшилдаг байсан ч хоёр өөр түвшний ангид хичээл ордог  байсан. Эдгээр хоёр ангийн оюутнуудын дунд халдвар тарж, тэд ковид-19 туссан болохыг тогтоосон” гэжээ.

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс өгсөн мэдээллээр Техас мужид өдөр тутмын шинэ тохиолдлын долоон хоногийн дундаж тоо ням гарагийн байдлаар 15,400 байгаа бол нас баралтын долоон хоногийн дундаж нь өдөрт 200 байна.

Эх сурвалж: Today

Холбоотой мэдээ