Цэвэр гар хөдөлгөөн-ийг өрнүүлнэ

2021-09-07 111 0

Цэвэр гар хөдөлгөөн-ийг өрнүүлнэ

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О. Гэрэлт-Од Авлигын эсрэг “Цэвэр гар хөдөлгөөн” эхлүүлэх гэж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн мэдээллээ.
МЗХ-ны Ерөнхийлөгч О. Гэрэлт-Од “Монгол Улс авлигын индексээрээ дэлхийн 180 орноос 111-т жагсаж байна. МЗХ-оос энэхүү 111-т явж буй тоог гурван жилийн хугацаанд 50-иас доош оруулах зорилтыг тавьж байна. Залуучуудад авилгатай холбоотой асуудлуудаар сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний өдөр тутмын амьдралд авлига гэдэг зүйл үргэлж таардаг. Сүүлдээ бүр байх ёстой зүйл мэт дасаад байна. Тийм учраас бид залуучуудыг авлигаас ангид байлгахын тулд соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллаж, авлигын эсрэг аян өрнүүлж байна. Бид авлигын талаар залуучууддаа сургалт явуулж, залуучууд авлигын ямар алхам хийх ойлголтыг өгөх зэрэг олон ажил хийнэ” гэлээ.

Холбоотой мэдээ