Эрхүү мужид зорчигч тээврийн жижиг онгоц осолджээ

2021-09-13 31 0

Эрхүү мужид зорчигч тээврийн жижиг онгоц осолджээ

Эрхүү мужийн Казачинск хотноо L-410 зорчигч тээврийн онгоц осолджээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар онгоцонд 14 зорчигч, нисэх багийн хоёр гишүүн байсан гэнэ. Одоогоор дөрвөн хүн амиа алдсан тухай мэдээлээд байгаа аж. Ослын газар аврах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр гурван зорчигч нэг нисэгч амиа алджээ. Хоёр дахь нисэгч нь амьд үлдсэн байна. Бусад зорчигчдын яс хугарч, тархи, толгойны гэмтэл авчээ. Гэмтэж бэртсэн 12 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Онгоц Эрхүү хотоос Казачинск чиглэлд нисэж байгаад газардах гэж байхдаа осолджээ. “СиЛА” /Сибирская лёгкая авиация/ авиа компанийн ажилтан “Газардах оролдлого газардах гэж байхдаа радараас алга болсон” хэмээн  хэлсэн байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр манантай орчин болон хөдөлгүүр ажиллахгүй байсан нь осолдох шалтгаан болсон байж болзошгүй гэжээ.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ