МЗХ “Шилдэг-100 залуу, Шилдэг-100 байгууллага” шалгаруулна

2021-09-14 232 0

МЗХ түүхт 100 жилийн ойн хүрээнд “Шилдэг-100 залуу”, “Шилдэг 100 байгууллага”-ыг шалгаруулах юм.  Нийгэм улс төр, эдийн засаг бизнес гээд өнөө цагийн шилдэг залуусыг салбар бүрээс алдаршуулан тодруулна. 100 шилдэг залууг шалгаруулах санал асуулгыг улс орон даяар явуулах юм.  Шилдэг 100 залууст нэрээ дэвшүүлэх боломж хүн бүрт нээлттэй бөгөөд нийгмийн идэвх санаачлагатай, нөлөөлөгч, салбар хамт олондоо манлайлагч өнөө цагийн өнгийг тодорхойлж яваа салбар бүрийн лидер нь байх шалгуурыг тавьж байгаа юм. Шилдэгээр нэрлэгдсэн залуусыг олон нийтэд сурталчилан таниулах, 100 шилдэг залуусын ном, сэтгүүлд мөнхлөн тусгай нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд түгээн зохион байгуулна. Мөн шилдэг 100 залуугаас гадна залуучуудад ээлтэй, залуусын ажил хөдөлмөр, урам зоригийг дэмжин ажилладаг энэ цагийн шилдэг 100 байгууллагыг шалгаруулах юм.  Монголын залуучуудын холбооны 100 жилийн түүхийг хамтдаа бичилцэх шилдэг 100 залуу, шилдэг 100 байгууллага 10 сарын 27-нд тодорно.

Холбоотой мэдээ