МЗХ-оос “Алтан гарт эмч-Шилдэг залуу”-г тодруулна

2021-09-15 102 0

МЗХ-оос “Алтан гарт эмч-Шилдэг залуу”-г тодруулна

МЗХ 100 жилийнхээ ойн хүрээнд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст эх орныхоо өнцөг булан бүрд эрдэм мэдлэг хүч чадлаа харамгүй зориулан үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргаж буй шилдэг залуу эмч нарынхаа гавьяаг алдаршуулан, тэдний нөр их хөдөлмөр зүтгэлийг үнэлж, дэмжих, урам зориг өгөх зорилгоор “Алтан гарт эмч-Шилдэг залуу” зүүсгэл гардуулах үйл ажиллагааг 10 сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна.
МЗХ нь “Алтан гарт эмч-Шилдэг залуу” ёслолын үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд энэ удаа “Алтан гарт эмч-Шилдэг залуу”-г шалгаруулах санал асуулгыг улс орон даяар явуулах юм “Алтан гарт эмч-Шилдэг залуу”–д нэрээ дэвшүүлэх боломж залуу эмч бүрт нээлттэй бөгөөд шалгаруулалт нийт 40-н төрлөөр, 8-н шалгуур үзүүлэлттэйгээр явагдана. Тус шалгуур үзүүлэлтээс 6-с дээш үзүүлэлтийг давсан тохиолдолд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Холбоотой мэдээ