Монголын Залуучуудын Холбоонооны Ерөнхийлөгч О. Гэрэлт-Од төрийн албаны дарга нарыг иргэддээ үйлчлэхийг уриаллаа

2021-03-24 191 0

Төрийн албаны хүнд суртал, олон шат дамжлага, дарамт иргэдийг маш ихээр бухимдуулдаг. Төрийн байгууллагын дарга нартай уулзах нь бурхантай уулзахаас ч хэцүү гэж иргэд ёжилж ярьдаг. Уг нь төрийн байгууллага гэдэг бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, иргэддээ үйлчлэх ёстой газар. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл иргэд нь төрийн байгууллагаа гуйж, тэнд ажилладаг албан хаагчид, дарга нарын үүдийг сахиж, загнуулж ажлаа хөөцөлддөг, авилга өгдөг асуудал дэлгэрсэн. Төрийн албанд ажиллаж буй эрхэм дарга нар насаараа дарга хийхгүй, тэдний үр хүүхэд ч эцэг эхийнхээ дарга гэдэг албыг өвлөж авахгүй. Ганц нэгхэн дарга нарын хүүхдүүдийг эс тооцвол 99-с дээш хувьд нь тийм боломж олдохгүй. Тийм учраас яг өнөөдөр төрийн албанд ажиллаж буй дарга нар үр хүүхдээ, ирээдүй хойч үеээ бодоод иргэний зориг гаргаж иргэддээ өнөөдрөөс үйлчилж эхлэхийг уриалж байна. Та л өнөөдөр өөрөө болон ажилчдаа иргэддээ үйлчлүүлээд эхэлчихвэл энэ жишиг үргэлжлээд явах боломжтой. Таны үр хүүхэд даргад долигнодог, төрийн үйлчилгээ авахын тулд хахууль өгдөг, дарамтлуулдаг байхыг та хармааргүй байвал яг одоо өөрөөсөө эхлээд энэ жишгийг тогтоогоочээ гэж төрийн албаны нийт дарга нарыг уриалж байна. Та чаднаа төрийн албаны эрхэм даргаа!!!

Холбоотой мэдээ