Хүннү гүрний үеийн Луут хотыг судлах мэдээллийн төвийн шавыг тавилаа

2021-09-28 59 0

Хүннү гүрний үеийн Луут хотыг судлах мэдээллийн төвийн шавыг тавилаа

Улаанбаатарын их сургуулийн багш доктор, дэд профессор Т.Идэрхангайн илрүүлсэн Хүннү гүрний нийслэл Луут хотыг судлах, танилцуулах мэдээллийн төвийн шавыг тавьжээ.

Хүннү гүрний нийслэл Луут буюу Лунчен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутагт орших Харганын дөрвөлжин хэмээх газраас илрүүлсэн. Уг газрыг түшиглэсэн Төв азийн түүх соёлын голомт, судалгаа, мэдээллийн төвийн шавыг тавих ёслолд БШУ-ны ысайд Л.Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ оролцжээ.

Луут хотын туурийг анх газрын зургийн программаар олж байсан түүхтэй. 2019 оны долдугаар сард эндээс ханз бичигтэй ваар олж байжээ. Эртний ханз мэддэг хүмүүс уг бичээсийг Шаньюй гэж тайлж уншсанаар бичиг бүхий ваарны хэлтэрхий олсон уг газрыг яаралтай малтах хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.

Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээ нь Хүннүгийн хот гэдгийг нотлохоор 20 орчим оюутны бүрэлдэхүүнтэй судалгааны баг малтлагыг явуулж, шинжлэх ухааны салбарын түүхийн хуудсанд бичигдэх үйл явдлын гэрч болжээ

Хот 2000 гаруй жилийн түүхтэй учраас ихэд дарагдсан, зөвхөн дрон нисгэж агаараас зургийг харахад мэдэгдэнэ. Монголын археологчид Луут хотыг олохгүй байсан шалтгаан нь өндөр хана хэрэмгүй байсных гэж үзэж байна. Ваар савны хээ, шатаалт, хэлбэр, хэмжээ нь Хүннүгийн хот гэдгийг нотлохоор 20 орчим оюутны бүрэлдэхүүнтэй судалгааны баг малтлагыг явуулж, шинжлэх ухааны салбарын түүхийн хуудсанд бичигдэх үйл явдлын гэрч болжээ.

Луут хотын малтлагаар Хүннүгийн хааны орд өргөө нь чамин, тансаг хийц бүхий усан сантай байсныг тогтоож,  Хүннү нарыг бүдүүлэг гэж тайлбарладаг зарим судлаачийн үзэл баримтлалыг няцаах түүхэн баримт болсон гэж Т. Идэрхангай доктор үзэж байна.  Х.Пэрлээ, Г.Сүхбаатар, Ц.Хандсүрэн зэрэг  үе үеийн олон археологичид  “Хүннүгийн нийслэл Луут хот буюу Лунченийг Хангайн нуруунд бий” гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг. Уг таамаглалыг баримтлан Улаанбаатар их сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангай Хүннүгийн үеийн эртний хэрмийг түшиглэн судалгааны ажлаа шавь нарынхаа хамтаар үргэлжлүүлсээр байна. Хүннү улсаас өмнөх улсууд хот байгуулж байсан түүхийн баримт одоогоор  олдоогүй.

Улаанбаатар их сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангай:
Хотын байршил нь төв замаас хол, хонхор газарт байгаа нь  уг газрыг социализмын үед тариа тарихаар хойд, урд талаас нь 2-3 километр хагалчихсан байгаа нь анзаарахааргүй байсан байна.  Хааны зуны том ордон нь малтлагын явцад эхний төсөөллөөр гурвалжин хэлбэрийн вааран дээвэртэй, модон баганатай байсныг тогтоосон байна.  Вааран дээвэртэй барилгын гадна чимэглэл нүүр вааран дээр Хүннүгийн хааны сүр хүчийг илтгэсэн тэнгэрийн хүү-шаньюй гэж эртний ханзаар бичүүлсэн нь өндөр зэрэглэлийн язгууртны хот гэдгийг илтгэдэг байна. Ихэнх нүүр ваар хагархай ч, ганц нэг бүтэн олджээ.

Боловсрол , шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
Олдворыг сэргээн засварлах асуудал маш чухал. Одоогийн байдлаар модон эдлэл олдоогүй байна. Ваарны хагархай маш их олдсоныг Монголдоо сэргээн засварлах боломж бий гэдгийг Идэрхангай доктор хэлж байна.   Модон, шавар, төмөр эдлэлийг сэргээх энэ чиглэлийн боловсон хүчин чадавхжиж байгаа ч гадны оронтой харьцуулахад тусгай лабораторигүй учраас он, цаг тогтоох болон генетикийн судалгааг гаднын томоохон лабораторид хийлгэдэг байна Энэ шинжилгээг  Монголдоо хийдэг болох тал дээр шинжлэх ухаанаа салбараа хөгжүүлж Монголын түүхийг дэлхийд таниулан тайлбарлах өнцөг өөрчлөгдөнө гэж үзэж байна. Луут хотоос холгүйхэн Хүннүгийн язгууртны бүлэг булштай Гол мод-1, Гол мод-2 гэсэн томоохон оршуулгын газар бий.

Эх сурвалж: БШУЯ

Холбоотой мэдээ