Эквадорын хорих ангид мөргөлдөөн болж 116 хүн амь үрэгдлээ

2021-09-30 73 0

Эквадорын хорих ангид мөргөлдөөн болж 116 хүн амь үрэгдлээ

Эквадор улсын Гуаякил хотын “The Litoral Penitentiary” хорих ангид дэгдсэн гэмт бүлэглэлүүд хоорондын мөргөлдөөн хурцдаж 116 хүн амиа алджээ.

Амь үрэгдсэн хоригдлуудын ихэнх нь буудуулж нас барсан бол таван хүний толгойг тастсан байсан гэж цагдаа нар мэдээллээ.

Хорих ангид хяналт тогтоохын тулд 400 орчим цагдааг дайчилсан бөгөөд хоригдлууд тэсрэх бөмбөг ашигласан байна.

Цагдаа нарын хэлснээр нэг жигүүрийн хоригдол өөр жигүүрт байх хоригдлууд руу дайрахын тулд нүх ухсан байна.

Уг мөргөлдөөнийг Мексикийн хар тамхины бүлэглэл захиалсан гэж эх сурвалжууд мэдээлсэн ба 80 гаруй хоригдол гэмтсэнийг тогтоожээ.

Тус улсад Эквадор болон Мексикийн хар тамхины бүлэглэлүүд холбоо тогтоож үйл ажиллагаа явуулах нь эрчимжсэн байна.

Эквадор улсын хорих ангиудын багтаамж 30 хувиар хэтрээд байгаа аж.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ