#NoDoubleStandart: Цагдаа нар иргэн Д.Монголхүүгийн эгэмнийх нь ясыг хугалжээ

2021-10-01 97 0

#NoDoubleStandart: Цагдаа нар иргэн Д.Монголхүүгийн

эгэмнийх нь ясыг хугалжээ

Харилцаа Холбооны Ерөнхий газраас зохион байгуулсан “Digital Nation” арга хэмжээний дараа Монгол улсын иргэн Д.Монголхүү #NoDoubleStandart суулт зарлан Сүхбаатарын талбайд 12 дахь өдрөө өнгөрөөж байна. Тэрээр “Хүн бүр тэгш эрхтэй байх ёстой, ковидын хууль даргад нэг өөр, иргэнд нэг өөр үйлчилдэг байж болохгүй” хэмээн энэхүү суултаа эхлүүлсэн хэмээн ярьж байв. Мөн тэрээр Ковид-19-ийн тархалт нэмэгдэж, мянга гаруй хүн амиа алдаж буйтай холбоотойгоор чадамжгүй Засгийн газарт огцрох шаардлага тавьж байсан юм.

Гэвч өчигдөр орой цагдаа нар иргэн Д.Монголхүүг албадан саатуулжээ.

Ингэхдээ цагдаа нар хүч хэрэглэн, иргэн Д.Монголхүүгийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, түүний гарыг буюу эгэмний зөөлөн эдийг нь гэмтээн, хугалсан байна.

Харин цагдаа нарын зүгээс иргэн Д.Монголхүүг “Ковидын үеийн хуулийг зөрчсөн, хууль жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон байгаа” хэмээн тайлбарлаж байв.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Цар тахлын үед хэрэгжүүлж буй хууль, дүрмийг зөрчиж зөвшөөрөлгүй олон нийтийг цуглуулсан гэх шалтгаанаар байцаалт мэдүүлэг авахаар тухайн хүнийг түр саатуулсан. Энэ нь баривчилсан гэсэн үг биш. Зөрчлийн үйлдлийг таслан зогсоож, яагаад хууль зөрчиж байгаа талаар тайлбар, мэдүүлэг авч байгаа зүйл. Түүнээс цагдаагийн байгууллага зохих тайлбар, мэдүүлгийг авсны дараа суллана. Жагсаалд оролцогчдоос өөр хүн саатуулаагүй” гэлээ.

Холбоотой мэдээ